Монголын иргэний нислэгийн Чингис Эйрвэйз ( Chinggis Airways LLC) БН Итали Улсын Meridiana Fly-Air Italy нислэгийн компаниуд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурцгаав.
Итали-монголын худалдааны тахимын ерөнхийлөгч Микеле Де Гасперис мэргэжлийн өндөр төвшинд маш сайн ажилласны үр дүнд, энэ оны 2-р сарын 10-нд Улаанбаатар хотод италийн Meridiana Fly-Air Italy компаний ерөнхий захирал G. Giuseppe айлчлан, Chinggis Airways LLC-тай хамтрын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурцгаав. Санамж бичигт Meridiana Fly – Air Italy нь өөрийн бүхий л боломжийг бүрэн дүүрэн ашиглан, монголын агаарын нислэгийн цаашдын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн ба хамтын ажиллагааныхаа хүрээнд, эхний ээлжинд Чигис Эйрвэйз компанид европруу олон улсын нислэг үйлдэх, цаашид Ази болон Америк тиврүү нислэгүүд үйлдэх онгоцууд болон өндөр төвшинд бэлтгэгдсэн хүний нөөцөөр хангах асуудлуудыг шийдвэрлэх юм байна.
ТАНХИМ СОНДРИОГИЙН АРДЫН БАНКТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Итали – Монголын Худалдааны танхим нь Монгол , Итали хоёр улсын худалдааны харилцааг сайжруулан хөгжүүлэх зорилгоор Сондриогийн Ардын банктай хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Танхимын зүгээс Сондриогийн Ардын банк болон Монголын зах зээлийг сонирхогч түүний үйлчлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд холбогдох мэдээллээр хангаж ажиллахын зэрэгцээ тус банк өөрийн мэдээллийн оффисыг Улаанбаатар хот дахь Итали – Монголын худалдааны танхимын оффисд нээхээр боллоо .

Ингэснээр Монгол улсыг таниулан суртачлах , тэнд буй бизнессийн боломжууд , гадаад , дотоод худалдааны харилцан солилцоо болон бизнессийн төлөөлөгчидыг зохион байгуулах , семинар болон бусад бүхий л арга хэмжээг Монголд зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулах болно.
Ажил хөдөлмөр
Италид ажил санал болгох нь ? Өнөөдөр та өөрийн СV –г шинэ мэдээллийн баазад оруулах боломжтой боллоо.
Итали – Монголын Худалдааны Танхим нь , Итали улсад хөдөлмөр эрхлэх болон үйл ажиллагаа явуулах сонирхолтой Монгол улсын иргэдэд өөрсдийн CV –г мэдээллийн баазад оруулах боломж бүхий ажил санал болгох нэгэн шинэ үйлчилгээг нэвтэрүүллээ.

Энэхүү үйлчилгээний зорилго нь хамтын хүчээр Итали – Монголын түншлэл болон хамтын ажиллагааг зөвхөн бизнессийн салбарт бус бусад өөр нэмэлт салбаруудад таниулах юм. Үнэн хэрэгтээ , Монгол улс бусад улс орнуудтай хамтран ажиллаж тэднээс хэрхэн суралцан өсөн дэвжих болон өөрийн эх сурвалжийг хэрхэн ашиглах тал дээр бодит боломжуудыг үргэлж нэвтэрүүлж байдаг улс юм. Итали улс нь энэ тал дээр төгс түнш бөгөөд зөвхөн бараа үйлчилгээ нийлүүлэх стратегээр бус харин өөрийн иргэдээ дээд зэргийн мэргэшсэн , ажиллах хүч бэлтгэх асуудал дээр ихээхэн анхаардаг юм.
ИТАЛИД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ НЬ
ДЭЛХИЙД ЭДИЙН ЗАСГААРАА ЭХНИЙ 10 -РТ ОРДОГ
Итали улс нь дэлхийд эдийн засгийн үзүүлэлтээрээ дээгүүрт ордог юм. Үүнд :Нэрлэсэн Дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ 7-р байр, худалдан авах чадвараар 10-рт ордог юм.

Гадаад худалдаанд маш ихээр анхааралаа чиглүүлдэг бөгөөд дэлхийд экспортын хэмжээгээр 6-рт, импортын хэмжээгээрээ 7-р байранд ордог улс юм.

Европын бусад орнуудын нэгэн адилаар дэлхийн эдийн засгийн хямралыг дайран гарсан ба 2010 онд үүнээс үүдэн гадаад хүсэлт хэрэгцээг дотоодын хэрэгцээтэй уялдуулан өсгөх шаардлагатай байгааг олж харсан юм. / Хөрөнгө оруулалт болон зарцуулалт /