Итали улс нь дэлхийн хоёрдугаар дайны дараа хөдөө аж ахуйн салбараас аж үйлдвэрийн эдийн засаг өндөр хөгжсөн улс болж шилжилтийн процессыг даван туулсан юм. Өнөөдөр эдийн засгаараа дэлхийд эхний 10 –рт багтдаг ба өөрийн эдийн засгийн бүтцээрээ европын өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд явж байна.
- ДНБ –ний 2/3 – ыг гуравдагч салбарт (ойролцоогоор 69%- тай тэнцүү )
- Үндэсний орлогын ойролцоогоор 29 % аж үйлдвэрийн салбарт
- Хөдөө аж ахуйн салбарт ойролцоогоор 2 %
Аж үйлдвэрийн голлох салбар нь механикжсан , хувцас болон бөс даавуу бөгөөд мөн Италийн эдийн засгийн чухал хоёр салбар нь худалдаа болон аялал жуулчлал юм.
Зуугаас доошгүй жилийн турш нээлттэй эдийн засаг , өрсөлдөөн ихтэй байсны ачаар өнөөдөр ард иргэд нь хангалуун амьдарч байна . Хангалуун амьдрал нь зөвхөн ДНБ –нд хязгаарлагдаггүй ба нийт оршин суугчдын өдөр тутмын амьдралын хэв маягаас давхар хамаардаг юм.
Дэлхийн эдийн засгийн хямрал 2009 онд Италийн эдийн засгийн өсөлтөнд зохих хэмжээгээр нөлөөсөн ба бусад аж үйлдвэржсэн орнуудын нэгэн адил үйлдвэрлэл нь уналтанд орсон. Бодит нөхцлөөс шалтгаалан ДНБ 4,9 %-иар буурсан ба үүнд гадаад худалдаа болон дотоодын эрэлт хэрэгцээ буурсан нь нөлөөлсөн. Гэсэн хэдий ч , 2009 оны дунд үеэс эдийн засгийн байдал эргэн сэргэж байгаа нь харагдаж байгаа бөгөөд ялангуяа гадаадын эрэлт хэрэгцээнд ахиц гарч эхэлсэн юм.