ИТАЛИ УЛС
ШИНИЙГ САНААЧЛАГЧ ОРОН
Итали улсыг эдгээр 3 үг илэрхийлдэг юм. Үүнд: соёл , шинэчлэл болон уран сэтгэмж .
Итали улс нь сэтгэл татам , хуучны уламжлалт болон орчин үеийн амьдралыг хослуулсан бөгөөд түүхийн агуу их өв уламжлал , соёл урлагаар баялаг улсуудын нэг юм. Агуу их зохион бүтээгчид , зохиолчид , жүжигчид , судлаачид болон бизнесс эрхлэгчидээр дүүрэн дахин давтагдашгүй сэтгэл хөдлөлийг та бүхэнд өгч чадах орон юм.
2500 жилийн түүхэндээ , Итали улс тоо томшгүй шинэ санааг соёлын бүх л талбарт гаргаж таниулсан бөгөөд аж үйлдвэрийн бүхий л салбарууд нь өвөрмөц онцлогоороо дэлхийн улс орнуудаас ялгардаг юм. Леонардогоос Марко поло , Арманигаас Валентино , Фиатаас Феррари хүртэл Италийн ард түмэн өөрийн үндэсний брэндүүдээр бахархах түүний төгс дээд чанарыг сайжруулан ‘Made in Italy’ гэсэн тэмдэгтэйгээр дэлхий дахинд экспортлодгоороо бахархдаг юм. Италийн бүтээгдэхүүнүүд загвараас дизайн , урлагаас үйлдвэр , аж үйлдвэрээс хүнсний бүтээгдэхүүн нь дэлхийн хэмжээнд маш нэр хүндтэй юм.
Бахархмаар, гайхамшигтай, чадамж бүхий том аж ахуйн нэгж , компаниудтай Итали улс нь шинийг санаачлагч ба шинэ санаачлагаар баялаг улс юм.