Үйлчилгээ
ЗАХИАЛГАТ ТУСЛАМЖ
Итали – Монголын Худалдааны Танхим нь Монголын зах зээлийг сонирхож байгаа бүхий л аж ахуйн нэгж компаниудыг идэвхитэйгээр дэмждэг юм. Associm гишүүддээ дөрвөн бүсэд групп болгон үйчилгээ болон зөвлөгөө өгдөг.

Бизнессийн боломжийг бий болгох
  • Худалдаа , санхүү , соёлын болон эдийн засаг – техникийн хамтын ажиллгаа нь Итали , Монголын аж ахуйн нэгж компаниудын харилцааг үйлдвэр , худалдаа , гар урлал , хөдөө аж ахуй , туслах болон гуравдагч үйл ажиллагааны салбарт таниулан нэмэгдүүлэх
  • Дараахи үйлчилгээнүүдээр хангана. Үүнд : Монголд үйл ажиллгаа явуулж байгаа компаниудын нэрээр хангах , хөрөнгө оруулахад туслалцаа үзүүлэх , уулзалт зохион байгуулах гэх мэт

Сүлжээний үйл ажиллагаа
  • Конференц , зөвлөгөөн , конгресс , семинарь , албан томилолт зохион байгуулах
  • Үзэсгэлэн , яармаг болон худалдааны үзэсгэлэнд оролцуулах болон зохион байгуулах

Байгууллагын үйл ажиллагаа
  • Итали , Монгол хоёр улсын засгийн газрын агентлагууд болон төрийн захиргааны байгууллагуудтай хоёр улсын харилцан солилцооны норматив , дүрэм журмын асуудлаар хамтран ажиллах
  • Итали болон Монголын бизнесс эрхлэгчдийн нийгэмлэгүүд болон хоёр улсын харилцааг сонирхогч бүхий л байгууллага , нийгэмлэгтэй хамтран ажиллах

Эдийн засаг - статистик болон агуулгын тархалтын судалгаа
  • Итали болон Монголын бүтээгдэхүүн худалдан авалтын үйл ажиллагаа болон зах зээлийн боломжийг онцолсон судалгаа болон асуулга явуулах
  • Итали болон Монголын эдийн засаг ба ерөнхий нөхцөл байдлын мэдээлэл , тоо баримтын тархалтын мэдээллийг боловсруулан цуглуулах
  • Хоёр улсын харилцаа , хөрөнгө оруулалт болон солилцооны норматив дүрэм журмын талаархи мэдээлийн дүн шинжилгээ болон тархалтыг олж авах
  • Худалдаа , аж үйлдвэр болон захиргаа , валютын хандлага , тээвэр болон аялал жуулчлалын холбоотой хууль тогтоомжийг тархаах
  • Сард нэг удаа мэдээллийн бюллетень хэвлэн гаргах. Үүнд : хүсэлт болон хамтын ажиллагааны саналууд , тендерийн урилга , улс төрийн , эдийн засаг болон хуулийн холбогдолтой мэдээллийг багтаасан байна.