Ажил хөдөлмөр
Италид ажил санал болгох нь ? Өнөөдөр та өөрийн СV –г шинэ мэдээллийн баазад оруулах боломжтой боллоо.
Итали – Монголын Худалдааны Танхим нь , Итали улсад хөдөлмөр эрхлэх болон үйл ажиллагаа явуулах сонирхолтой Монгол улсын иргэдэд өөрсдийн CV –г мэдээллийн баазад оруулах боломж бүхий ажил санал болгох нэгэн шинэ үйлчилгээг нэвтэрүүллээ.
Энэхүү үйлчилгээний зорилго нь хамтын хүчээр Итали – Монголын түншлэл болон хамтын ажиллагааг зөвхөн бизнессийн салбарт бус бусад өөр нэмэлт салбаруудад таниулах юм. Үнэн хэрэгтээ , Монгол улс бусад улс орнуудтай хамтран ажиллаж тэднээс хэрхэн суралцан өсөн дэвжих болон өөрийн эх сурвалжийг хэрхэн ашиглах тал дээр бодит боломжуудыг үргэлж нэвтэрүүлж байдаг улс юм. Итали улс нь энэ тал дээр төгс түнш бөгөөд зөвхөн бараа үйлчилгээ нийлүүлэх стратегээр бус харин өөрийн иргэдээ дээд зэргийн мэргэшсэн , ажиллах хүч бэлтгэх асуудал дээр ихээхэн анхаардаг юм.
Монгол улсын иргэд Итали улсын сонирхол татахуйц худалдааны салбарууд болох даавууны үйлдвэрээс хөнгөн үйлдвэр , хөдөө аж ахуйгаас том нийлүүлэгч , ложистикоос дэд бүтэц / тээвэр , замын сүлжээ г.м / , барилгаас дизайн г.м.. салбаруудад хөдөлмөр эрхлэх боломжтой болох юм.
Хэрвээ та Монголд хөдөлмөр эрхлэхийг хүсэж байвал бидэнд өөрийн CV –гээ илгээнэ үү , бид таныг Монголын аж ахуйн нэгж , нийгэмлэг болон институтуудтэй холбоо тогтоож өгөх болно.